Мүүн хэмээх гаж урсгалын тухай өнгөрөгч хавар олон нийт тэр чигээрээ шуугисан. БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаярыг энэхүү гаж урсгалтай холбоотой төдийгүй Монголын боловсролын салбарыг самарч байгаа тухай Цэнхэр үст хэмээх тодотголтой Э.Цэрэндолгор анх дуугарсан.
Судлаад үзвэл Б.Насанбаярын Мүүний урсгалаар олон улсад хурал зөвлөгөөнүүдэд оролцож явсан нь нотлогдсон.
Энэ асуудал хурцдаж, Цензургүй сурвалжлагын баг ч нэвтрүүлэг хийж байв. Харамсалтай нь энэ асуудлыг төрийн зүгээс авч үзэлгүй байсаар өдийг хүрсэн. Тухайн үед Б.Насанбаяр хэвлэлийнхнийг дуудан “ажлаа өгнө” хэмээсэн ч ажилласаар л байсан.
Түүний ард хэн гэгч төрийн том хүн байдгийг мэдэхгүй юм.
Тиймдээ ч тэрүү ямар ч асуудлаас амархан мултарч төрийн дээд албан тушаал хашсаар байгаа нь олон нийтэд тун хачирхалтай санагдаж эхэлсэн. Харин тэрээр энэ удаа Боловсрол судлалын сургуулийн Зайны сургалтын эрхлэгчээр томилогдон очжээ.
Түүний Мүүн гэх гаж урсгалд байсан нь гэрчлэгдэж, нотлогдсоор атал хэн ч түүнийг буруутгахгүй байгаа нь бүр сонин. БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг Б.Насанбаярыг цээжээрээ хамгаалж байна хэмээн олон нийт хардаж байсан ч түүний ард өөр том хүн байдаг байж магадгүй л юм.
Энэхүү гаж урсгалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч хамаатай байх магадлалтай хэмээдэг. Үүсгэн байгуулагч Сан Мён Мүүнтэй тун хамтдаа зургаа татуулсан байгаа нь өнгөрөгч хавар дэлгэгдсэн шүү дээ.
Гэсэн ч үүний төлөө жирийн иргэд, Цэнхэр үст Цэрэнгээс өөр дуугарах хүн алга. Магадгүй цаашид ч Б.Насанбаяр төрийн хайр хишгийг хүртсээр л байх биз ээ.
Б.Төгөлдөр
www.zindaa.mn