Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно.
Энэ хүрээнд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд нийслэлд 10, орон нутагт 36 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Мөн нээлттэй өдрүүдэд Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, иргэн, төр, хувийн хэвшил, соёлын байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахыг БСШУС-ын сайд улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.
Улаанбаатар хот дахь үнэгүй үйлчлэх 10 музей:
Д/д | Музейн нэр | Хаяг |
---|---|---|
1 | Ан агнуурын музей | Баянгол дүүрэг. Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талд |
2 | Богд хааны ордон музей | Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд |
3 | Г. Жуковын музей | Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд |
4 | Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей | Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай |
5 | Монгол цэргийн музей | Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд |
6 | Монголын үндэсний музей | Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд |
7 | Театрын музей | Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд |
8 | Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей | Сүхбаатар дүүрэг. Гранд оффис байрны урд талд |
9 | Чойжин ламын сүм музей | Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд |
10 | Улаанбаатар хотын түүхийн музей | Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд |