Өнөөдөр болох үйл явдлууд:
09.00 цагт “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” (Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж ) сэдэвт олон улсын хурал Blue Sky зочид буудлын Diamond танхимд болно.
09.00 цагт СХД-ийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулна.
10.30 цагт БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал Элчин сайдын өргөөнөө хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулна.
11.00 цагт Улаанбаатар их дэлгүүрт нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд Их хотын хямдралтай худалдаа эхэлж байгааг зарлаж хотын дарга С.Батболд цан цохино.
11.00 цагт Пума империал зочид буудлын /хуучин/ 2-р давхрын хурлын танхимд Орон нутагт уул уурхайн ил тод байдлын жишиг тогтоох таван сумын төлөөлөгчдөд зориулсан сургалт болно.
12.00 цагт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн тухай болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.
14600 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Гэр хороодод үүсэж буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан болно.
Live conference center төвд:
11.00 цагт Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон Багш нарын онц их хурлаас гарсан шийдвэр болон шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Рок поп, зохиолын дуучид, хошин урлагийнхан болон хамтлаг дуучдын “Аялгуут намар” хүндэтгэлийн тоглолтын талаар ерөнхий зохион байгуулагч NTN-телевизээс мэдээлэл хийнэ.