Мисс Т.Батцэцэг саяхны нэгэн ярилцлагадаа өөрийнхөө хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболдын талаар “Ариунболдыг танина. Миний араас нэлээн олон сар гүйгээд албан ёсоор найзлах санал тавьсан. Бид хоёр удаагүй, сар ч хүрээгүй. Би эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдээгүй. Мэдээд ийм заваан юманд хутгалдахгүй ээ гээд больсон” хэмээжээ. Мөн тэрбээр “Хүмүүс намайг ганц бие гэх юм, надад найз залуу байдаг. Бид үерхээд бараг хоёр, гурван жилийг ардаа орхичихлоо. Төрийн байгууллагад ажилладаг, надаас 4, 5 насны зөрүүтэй тийм залуу байгаа” хэмээсэн байна.
Эх сурвалж: www.info.mn