Хэрхэн будсан ч будаагүй мэт харагдах вэ

569
Make-up, applying mascara

Make-up, applying mascara

Бүсгүйчүүдийн гоо сайхны хамгийн гол чимэг бол чийглэг эрүүл арьс, гялалзсан үс байдаг билээ. Тэгэхээр бүсгүйчүүддээ өдөр тутмын буюу будсан ч будаагүй мэт харагдах нүүр будалтын хялбар арга.

1. Цэвэрлэх

Будаггүй байсан ч гэсэн арьс бохирдсон байдаг. Сүүн шингэнээр цэвэрлэж эсвэл тусгай зориулалтын нойтон салфетка хэрэглээрэй. Хэрвээ таны арьс хуурайшиж холцруутах эсвэл хар батга ихсээд байгаа бол зөөлөн гуужуулагч хэрэглээрэй.

2. Чийгшүүлэх

Чийгшүүлэлт бол нүүр будалтын үндэс суурь юм. Таны арьс хэр чийгшилтэй байхаас шалтгаалж будагны шингэлт сайжирна. Чийгшүүлэхийн тулд тос агуулаагүй лосьон хэрэглээрэй. Яаралтай будалт хийх гэж байгаа үед тань будаг шингэж өгөхгүй, хуурайшиж хагараад байвал зуун наст, эсвэл өргөст хэмхтэй салфеткан маск тавьж болно.

3. Өө дарагч

Нүднийхээ эргэн тойронд кремтэйгээ ойролцоо өнгөтэй өө дарагч нимгэн түрхэж өгнө. Нөсөө толбо, сэвхийг л бүдэгрүүлэх хэмжээний түрхэхээс илүү хэтрүүлж болохгүй шүү бүсгүйчүүд ээ!

4. Нунтаг энгэсэг

Нунтаг энгэсгийг зориулалтын багсаар нүүрнийхээ тослог ихтэй хэсгүүдээр жигдхэн тарааж түрхэнэ.

5. Хацар өнгөлөгч

Хацар өнгөлөгчийг шанааны ясан дээрээ жигдхэн тарааж өгвөл илүү байгалийн төрхийг бүрдүүлдэг. Гэхдээ өөрийн арьсныхаа өнгөтэй зохицох хацар өнгөлөгчийг олох хэрэгтэй. Жишээ нь: цагаан цонхигор царайтай хүмүүс бор хацар өнгөлөгч түрхвэл царайны өнгийг гундаадаг.

6. Нүд будалт

Нүдний харандаан хүрээлэгч нь өдөр тутмын буюу хөнгөн будалтанд тохиромжтой байдаг. Харин бидний хэлж заншсанаар контур буюу багсан болон шингэн хүрээлэгч нь гоёлын тод будалтанд тохиромжтой. Дээд зовхио бор өнгөтэй харандаан хүрээлэгчээр, харин доод хэсгээ хар эсвэл саарал харандаагаар будаарай.

7. Нүдээ илүү том харагдуулъя гэвэл цагаан харандаагаар нүднийхээ доод хэсгийг хүрээлж болно.

8. Нүдний тень

Арьсныхаа өнгөнөөс хамаараад, алтлаг, бор эсвэл мөнгөлөг зэрэг өнгөнүүдийг голчлон сонгоорой. 2 өнгийг уусгаж будвал зохимжтой харагддаг.

9. Сормуусны будаг

Сормуусны будаг таны нүдийг гал цогтой харагдуулдаг. Багснаасаа шалтгаалж таны сормуусыг урт, өтгөн, дэрвэгэр болдог.

10. Уруул

Сүүлийн үед “nude” өнгөтэй уруулын будаг, өнгөлөгч моодонд орж байна. Тиймээс зориулалтын будаг байхгүй бол кремнээсээ урууландаа тарааж түрхэн дээрээс нь гялалзуулагчтай өнгөлөгч түрхээрэй.
Everyday.mn

Эх сурвалж http://www.info.mn