Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны шалгалтын ажлын хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаж, хэрэгт холбогдоод байгаа албан тушаалтнуудын талаар тайлбар авсан гэнэ.
Одоогоор түүнийг яг ямар асуудлаар дуудаж, тайлбар авсан талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт тусгайлсан эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.
Уг асуудлаар Ч.Сайханбилэг өөрөө ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn