Монголчуудын өр ширтэй, ядарч зүдэрч яваагийн буруутгын Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ-ынхан илрүүлжээ. Энэхүү гэмтнээр Монгол Улсын төрийн дуулалд багтдаг золтой гэдэг үг тодорсон байна.
Тодруулбал, Зоригт Монголын золтой ардууд гэдэг мөрний Золтой гэдэг үг асуудал дагуулаад байгаа тухай дээрх ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн хэлэхдээ Монгол Улсын төрийн дуулалд маань 1961-1991 онд Цогтой ардууд гэж дуулагддаг байсан. Гэтэл 2006 оноос хойш Золтой ардууд гэж дуулж, төрийн бүх арга хэмжээнд эгшиглүүлж байна. Энэ талаар Г.Идшинноровын 5000 үгсийн товч тайлбар толинд болон хэл шинжлэлийн эрдэмтэн, багш нараас асуухад Золтой гэдэг үг нь юмыг дамжлан зээлэх, золигт гаргах гэсэн утгатай.
Тиймээс ч Монгол улсын хувь заяа дээсэн дөрөөнд дэнжигнэж, гадны орны золиос болж байна. Ийм болохоор төрийн дуулалд цогтой юм уу азтай гэдэг үгийг оруулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид болон ард түмэндээ тавьж байна гэжээ.