Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж аваарай

358

ХОНЬ – (3/21-4/19)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой цаг үе.

ҮХЭР – (4/20-5/20)
Чухал ач холбогдолтой өдөр Өдрийг та ямархуу байдалтай, бодол санаатай өнгөрөөнө түүнээс дараагийн сарын хугацаанд ямархуу байх тань хамаарна. Тиймээс томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

ИХЭР – (5/21-6/21)
Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шинэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд.

МЭЛХИЙ – (6/22-7/22)
Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвөлгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна.

АРСЛАН – (7/23-8/22)
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Та сурч боловсрох төлөвлөгөөтэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн аливаа асуудалд хянуур бай. Оюуны чадавхи нэмэгдэнэ.

ОХИН – (8/23-9/22)
Мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх өдэр. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг хүнд сайхан боломж гарна. Харилцаа холбоо бүх талаар ашигтай. Үдээс хойш ажлаа дүгнэхэд тохиромжтой байна. Зарга эхлүүлэх, чухал асуудлыг шийдвэрлэхэд сайн.

ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрч хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс өглөө сэрээд, хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Санхүүгээ сайжруулах оролдлого бүтэлтэй байна.

ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн урсгалыг гярхай ажиглаваас өөртөө хэрэгтэй чухал зүйлийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна.

НУМ – (11/22-12/21)
Үйл явдлууд дараалан хурдтай өрнөнө. Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж аваарай. Мөнгө санхүүгийн томоохон ажиллагаа эрсдэлтэй байна. Тиймээс орлого зарлагаа төлөвлөсөн нь дээр. Ажил төрөлдөө өвөрмөц арга барилыг ашиглаад үзээрэй.

МАТАР – (12/22-1/19)
Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх боломжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.

БУМБА – (1/20-2/18)
Таагүй өдөр. Та хийхээр төлөвлөсөн зүйлээ тодорхой шалтгааны улмаас хийж чадахгүй. Юуг ч төлөвлөлгүй урсгалаар нь орхи. Алдаа оноогоо цэгнэхэд сайн. Худлаа ярих, дэмий чалчихаас зайлсхий. Цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай.

ЗАГАС – (2/19-3/20)
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныг олж авна. Санхүүгийн байдал сайжирна.