“Өнөөдөр” сонины өнөөдрийн /2018.04.26/ дугаарт “Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү” гэх гарчигтай нийтлэл бичигджээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн эрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаж байна. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Тухайн сонинд нийтлэгдсэн материалд нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан. Нэг сэтгүүлчийн автомашин руу буудсан гэх мэдээлэл бичигдсэн ажээ.