‘Сандал ширээний хэрүүл хийж, яам тамгын газрыг хуваахгүй’ гэв

880

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон Бага хурлынхаа шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр ‘Шинэ Засгийн газар зөвхөн багш нарын цалингийн асуудалд анхаарахаас гадна эмч болон бусад төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудалд анхаарч ажиллана. Ер нь нэр дэвшигч У.Хүрэлсүх өмнө нь байгуулсан Засгийн газрын бүтцийг эвдэхийг хүсэхгүй байгаа. Өвөлжилт хүндэрч, ард иргэдийн амьдрал ахуй хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсэх магадлалт өндөр байгаа энэ үед сандал ширээний хэрүүл хийж, яам тамгын газрыг хуваахаа болъё гэсэн. Тиймээс өмнө нь боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сайжруулах зарчмаар боловсон хүчин дээрээ тодорхой хэмжээний шинэчлэл хийх замаар шинэ Засгийн газрыг байгуулна гэж мэдэгдсэн’ гэлээ.