Д.Ганболд “Эрдэнэс Монгол”-оос “Эрдэнэт” үйлдвэрт очжээ

537

5968d0_mpa_photo-8727_x974

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн өчигдөр тус үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, татвар төлөлтийн асуудлаар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Д.Ганболд томилогдсон тухай мэдээлэв. Д.Ганболд нь өмнө нь “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Тэрбээр энэхүү ажлаасаа сар хүрэхгүй хугацааны өмнө чөлөөлөгдсөн билээ.

Д.Ганболд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Төмөр замын Удирдах газрын даргаар ажиллаж байлаа.