Өнөөдөр болох үйл явдлууд

271

10.00-11.00 цагт
-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар Хангарьд ордны гадаа жагсана. Тэд үндэсний үйлдвэрийн автобусаар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхийг, мөн хотын даргыг огцрохыг шаардана. Тендерт Монголд угсарсан автобус шалгаруулдаггүй болоннийтийн тээвэр тойрсон олон асуудлыг ярина. Жагсаалыг Тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн хорооноос зохион байгуулна.

11.00 цагт
-Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны 8 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3 дугаар байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.Энэ үеэр ургац хураалтын явц, ажиллагчдын сарын дундаж цалин  болон бусад мэдээллийг хүргэх юм байна.

-Үндэсний мэдээллийн төвд Оффшор данстай нэр холбогдсон улстөрчдийг 49 хоногт багтаан мөнгөө оруулж ирэхийг МУ-ын Ерөнхийлөгч шаардсан боловч хэн ч биелүүлээгүй. Мөн 60 тэрбумтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага дорвитой ажил зохион байгуулахгүй байгаа тул ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа.

18.00 цагт
-Сэтгүүлзүйн дээд шагнал “Балдорж” шагнал гардуулах ёслол “Улаанбаатар” зочид буудалд болно.