Есдүгээр сарын өрнийн зурхай

461

ХОНЬ /3.21–4.19/

Ялагдах дургүй, төрөлхийн өрсөлдөгч хонины ордны ивээгч гараг энэ сард тун тааламжтай байрлалд очих гэж байна. Тиймээс өмнө нь дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлж, шинэ зүйлийг туршиж үзэх, аз сорьсон алхам хийхэд тохиромжтой.

Ажил, карьер: Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай. Таны цаашдын ирээдүйд туслалцаа үзүүлэх хүмүүстэй танилцана. Илүү тогтвортой ажиллахын тулд бусадтай маргалдахаас зайлсхий.

Мөнгө, санхүү: Сарны байрлалаар таны мөнгө санхүү тогтвортой байх болно. Бусдад мөнгө зээлүүлэх, зээлж авахаас сэргийл. Бага хэмжээний эрсдлээс болж санхүүгийн дарамтад орох аюултай.

Хайр дурлал:  Хостой хонийн ордныхны хувьд хэвийн харилцаатай байх бол ганц биечүүд өөрт тохирох сайн хүнтэй учрах болно. Та түүнийг сорьж, өөрт нийцүүлэх гэж хүчилснээр үргээж болзошгүй. Тайван бас ухаалаг байхыг од эрхэс зөвлөж байна.

Эрүүл мэнд:  Сарын дундаас үе мөч гэмтэх, зовуурилж болзошгүй тул дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Дэглэм барих, хүнд спортоор хичээллэхэд тохиромжгүй. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь амин дэмийн дутагдлаас сэргийлнэ.

ҮХЭР /4.20–5.20/

Тайван дөлгөөн үхрийн ордныхны хувьд энэ сар донсолгоотой, сэтгэл догдлом сар байх болно. Та огт өөр орчинд орж, шинэ хүмүүстэй танилцана. Тэдгээр хүмүүсийн дотор найз нөхөд, хайр дурлал ч байж магадгүй тул биеэ зөв авч явахыг од эрхэс зөвлөж байна.

Ажил, карьер: Энэ сард таныг маш том сорилт хүлээж байна. Дарга тань чухал ажил даалгах, шинэ төсөлд томилно. Та боломжийг алдалгүй ашиглаж чадвал ирээдүйдээ том алхам хийж байгаа хэрэг юм.

Мөнгө, санхүү:  Сарны нөлөөллөөс таны эд хөрөнгийн ашиг сонирхол буурна. Тиймээс их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, дансаа хаах зэрэг тохиромжгүй. Өндөр эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.

Хайр дурлал: Хамтрагчаасаа уйдах, шинэ харилцаа үгүйлж болзошгүй. Хосдоо үнэхээр хайртай юу, эсвэл өөр хэн ч байхгүй учраас хамт байгаа юу? гэж өөрөөсөө асуух цаг. Хүнд хэцүү үед яаран шийдвэр гаргалгүй хүлээцтэй хандах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Энэ сард сэтгэл санаа гэнэтийн цочролд орох, эргэн тойрны хүмүүсээсээ болж тавгүйтэх мэдрэмж төрнө. Сарын эхний үед хүлээцтэй байж, биеэ барьж чадвал энэ бүхэн өөрөө танаас холдон одох болно.

ИХЭР /5.21–6.21/

Энэ сард ихрийн ордныхон эмзэг мэдрэмтгий байна. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсох, өнгөрснийг мартах, шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжтой. Сарын эхэнд тавгүйтэж магадгүй ч түр зуурын мэдрэмж байхыг од эрхэс зөгнөж байна.

Ажил, карьер: Илүү нухацтай, чухал албан тушаалд орно. Та ч төвөггүй гүйцэтгэх болно. Ажлын байран дээр өрсөлдөөн бий болох болно. Тэвчээртэй, ухаалаг хандах хэрэгтэй.

Мөнгө санхүү: Санхүүгийн эрсдэлтэй алхам хийх, өндөр үнэтэй эд зүйл худалдан авахаас бүү ай. Энэ сард танаас “гарсан” бүхэн эргэн ирэх болно. Найз нөхөд, хамт олондоо гэнэтийн бэлэг барих нь таны нэр хүндийг өсгөнө.

Хайр дурлал: Тогтворгүй харилцаандаа цэг тавих зөв цаг үе. Романтик болзоо, хэрүүл маргаан, сэтгэл догдлом уулзалт гээд таныг олон зүйл хүлээж байна.

Эрүүл мэнд: Орхисон спортоороо эргэн хичээллэх, хүч сорьсон дэглэм барихад тохиромжтой. Уураг, амин дэм хэрэглэх нь хүч тамир сэргээнэ.

МЭЛХИЙ /6.22-7.22/

Сарын эхэнд “сайн”, дунд үед “муу”, сүүлээр “гайхалтай” байх болно. Сарын 22-нд шинэ хүнтэй танилцана. Тэр хүн ажил мэргэжил, хайр дурлал гээд танд юу дутагдаад байсныг мэдрүүлэх болно. Өөрийгөө сонсож, хүлээцтэй байхыг од эрхэс зөгнөж байна.

Ажил, карьер: Өмнө нь учирсан бэрхшээл үргэлжилнэ. Гэхдээ та тэнцвэртэй байдлыг тогтоосноор шийдвэрлэж чадна. Сарын эхэнд онц зүйл болохгүй ч дунд үеэс чухал ажил хүлээн авна. Боломжийг ашиглаж чадвал тушаал дэвших, нэр хүндтэй болох болно. Ажил хэргийн сонирхолтой саналууд ирэх ба зарим нь хувийн бизнесээ нээнэ.

Мөнгө санхүү: Санхүүгийн хувьд уналтад орох, өр нэхэгдэж болзошгүй тул яаран зарлага гаргах хэрэггүй. Хичээн хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа нэлээд зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.

Хайр дурлал:  Гэр бүл, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаж, мартагдашгүй сайхан аяллыг зохион байгуулаарай. Энэ нь таны сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлж, дотны хүмүүст тань том бэлэг болно.

Эрүүл мэнд: Энэ ордныхны сэтгэл санаа тавгүйтэх, гутралд орох тул бясалгах, тайвшруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

АРСЛАН /7.23-8.22/

Ухаалаг байж өөрийгөө хүндлэх сар. Их ашиг амласан эрсдэлтэй алхам бүү хий. Үр дүнг тооцоолж уран сэтгэмждээ автах хэрэггүй. Дотоод сэтгэлээ сонсож, бусдын төлөө бус өөрийнхөө төлөө алхам хийгээрэй.

Ажил, карьер: Сонирхолтой үйл явдлууд тохиож, ажил төрлөө өөрчлөх боломж ирнэ. Удаан нэг газраа байсан бол бууриа сэлгэх нь их ашиг авчирна. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй холбоо тогтооно.

Мөнгө санхүү: Сайн мэддэг зүйлээ ч сайн тооцоолж бодитоор хандаж хөрөнгө оруулах хэрэгтэй. Санхүүгийн төлөв байдлаа бусдад зарлах, онгирох хэрэггүй. Атаархаж жөтөөрхөхөөс сэргийл.

Хайр дурлал: Романтик адал явдал, шохоорхол, хөнгөн сээтэгнэлээр дүүрэн сар. Хуурмаг мэдрэмжид автаж хайртай хүнээ гомдоохоос болгоомжил. Хостойгоо хамт хийж болох сонирхолтой зүйл турших нь харилцааг амилуулах болно.
Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч бай. Ядаргаанд орох, бэртэхээс сэргийлээрэй.

ОХИН /8.23-9. 22/

Амьдралын бүхий л хүрээнд санаачилгатай байж өөрийгөө нээн харуулах цоо шинэ боломж ирлээ. Бусдыг шүүмжлэх, өөрийгөө дөвийлгөснөөр хамт олны дундах нэр хүндээ алдаж болзошгүй. Шинэ санаа, цаашдын зорилгоо бусадтай хуваалцсанаар өмнө нь олж хараагүй шинэ зүйлийг нээх болно.

Ажил карьер: Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд завгүй байх болно. Сарын дунд үед өөрийгөө батлан харуулах боломж ирнэ. Алдахгүй байх хэрэгтэй.

Мөнгө санхүү: Сайн байна. Тиймээс та удтал авахаар мөрөөдсөн зүйлээ худалдан авч чадна. Хамаатан саданд тань материаллаг дэмжлэг хэрэгтэй болно. Мөн үр хүүхэд, ахуй амьдралын асуудалд багагүй мөнгө зарна.

Хайр дурлал: Романтик адал явдлаар элбэг cap. Та анхны харцаар ч дурлаж мэдэх бөгөөд үнэхээр хань тань мөн гэж үзэх юм бол гэрлэх санал тавина. Энэ сард баталгаажуулсан гэрлэлт урт удаан настай байх магадлалтай.

Эрүүл мэнд: Хэвийн байна. Гэхдээ жин нэмэх, дотор муухайрахаас сэргийлэх үүднээс хоолны шинэ дэглэм барьж, спортоор хичээллэх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР /9.23-10. 22/

Энэ сард унтаа байдлаасаа сэрэх цаг. Боломж ирэхийг хүлээлгүй өөрөө бүтээхэд тохиромжтой. Зорилгодоо хүрлээ ч санаа амралгүй зогсолтгүй хөдөлмөрлөж чадвал сарын дунд үед маш сайхан боломж ирнэ.

Ажил, карьер: Бүтээмж ихтэй, завгүй байна. Санаа амарч болохгүй. Энэ үед л хичээж чадвал нэг хэсэгтээ амжилтаар тасрахгүй.

Мөнгө санхүү: Бусдад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тохиромжтой. Шагнал урамшуулал хүртэх, гэнэтийн их хэмжээний мөнгө олох зэргээр “одтой” байхыг од эрхэс зөгнөж байна.

Хайр дурлал: Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. Хайр дурлалын асуудалд залхуурах хэрэггүй. Хэт их завгүйгээс болоод хамтрагчаа гомдоож болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Стресс, сэтгэл гутрал, ядаргаанд орж болзошгүй. Сайн хөдөлж, идэвхтэй байгаарай.

ХИЛЭНЦ  /10.23-11.21/

Нууцлаг тачаангуй хилэнцүүдийг адал явдал хүлээж байна. Хуучин эд зүйлээ цэгцэлж хорвоог өөрөөр харж эхлэх болно. Ашигтай саналаас бүү татгалз. Сарын эхэнд буруу хүмүүстэй нөхөрлөх хэрэггүй. Та оюунлаг хөгжилдөө илүү анхаарах ба шинэ зүйл турших хүсэлд автана. Хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ажил карьер: Алдаж онох болно. Гэхдээ бүтэлгүйтлээс та хамт олны дундах олон янзын хүмүүсийн жинхэнэ нүүр царайг олж танина. Таны дэврүүн сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүсээс болгоомжил.

Мөнгө санхүү: Тогтвортой байна. Данс нээлгэх, мөнгөн хадгаламж нээлгэх нь гэнэтийн эрсдэлээс хамгаалах болно.

Хайр дурлал: Болзоо, шинэ учрал, адал явдал тохионо. Хамтрагчтайгаа шинэ газраар аялж, бие биеэ таних нь харилцааг бэхжүүлэх болно. Хуучин дурлал эргэн сэргэнэ.

Эрүүл мэнд: Сайтар амарч байх шаардлагатай. Хэт халах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Дугуй унах, усанд сэлэх нь эмчилгээний нөлөөтэй.

НУМ /11.22-12.21/

Нумыхны ажил хэрэг, хайр дурлал үлгэрийн мэт байх болно. Та энэ сард ухаалаг байж чадвал удаан хугацааны тогтвортой харилцаа үүсгэнэ. Сэдсэн ажилд өрсөлдөгч гарч ирж магадгүй ч тоохгүй байж чадвал үр дүнд хүрэх болно.

Ажил карьер: Сарын эхэнд онц өөрчлөлт гарахгүй ч дарга тань урам өгч, хурал зөвлөгөөнд урина. Боломжийг бүү алд.

Мөнгө санхүү: Маш сайн байна. Мөнгө их хэмжээгээр орж ирэхийн зэрэгцээ ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл хурдан өснө. Зарим нумууд томоохон худалдан авалт хийнэ.

Хайр дурлал: Гэнэтийн учрал, санаандгүй болзоонд уригдана. Найзтай болоод удаж байгаа хүмүүс албан ёсоор батлуулах шийдвэр гаргана. Гэрлэгсдийн хувьд эцэг эхдээ анхаарал халамж тавих хэрэгтэй болно.

Эрүүл мэнд: Хэвийн сайн байна. Нэмэлт тэжээл хэрэглэх, спортоор хичээллэхийг зөвлөж байна.

МАТАР /12. 22-1. 19/

Матрын ордныхны хувьд үйл явдлаар арвин сар болно. Удаан хүлээсэн боломж ирэх тул зөв ашиглаж хүссэндээ хүрэхийг хичээх хэрэгтэй. Хувийн амьдралаа олонд дэлгэснээр харилцаандаа сэв суулгаж болзошгүй. Асуудлыг шийдмэг, хурдан шийдвэрлэхийг од эрхэс зөвлөж байна.

Ажил карьер: Баяр хөөртэй, хамт олонч байх болно. Ажлаа хянаж, доод албан тушаалтнуудтай зөв харилцах хэрэгтэй. Одоогийн ажил цаашид үр өгөөжөө өгөх тул тэвчээртэй байх нь үр дүнтэй.

Мөнгө санхүү: Өөрөөсөө доогуур төвшний хүмүүст туслах, хандив өгөх нь олон асуудлыг өөрөөр харахад тань тусална.

Хайр сэтгэл: Гэр бүлтэй матрынхны хайр дахин сэргэж урьд өмнө байгаагүй харилцан ойлголцолд хүрэх болно. Таарамжгүй хосуудын харилцаа төгс зохицолд хүрнэ. Ганц биечүүд сарын дунд үеэс заяаны ханьтайгаа учрах магадлалтай.

Эрүүл мэнд: Ханиад хүрэх, халдварт өвчин авч болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй.

ХУМХ /1.20-2.18/

Нээлттэй, тааварлашгүй сар ирж байна. Та гэнэтийн шийдвэрийг ч сайн тунгааж бодож гаргаснаар өөрийн санаа бодлыг бусдад зөвөөр ойлгуулж чадна. Зөн совин хүчтэй байна. Бусдын зөвлөгөөнөөс илүү дотоод дуу хоолойгоо сонсохыг од эрхэс зөвлөж байна.

Ажил карьер: Албан тушаал гайхам хурдан урагш ахина. Энэ сард илүү их амжилтын сууриа тавих болно.  Та төрөл садан, ойр дотны хүмүүсийн тусламжид найдалгүй бие даан асуудлаа шийдэх ёстой.

Мөнгө санхүү: Маш том сорилт тулгарна. Та зөвөөр шийдэж чадвал маш их хэмжээний санхүүгийн гарцыг олж харна. Өмнөх алдаагаа ахин гаргаж болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй.

Хайр дурлал: Дурлалын талбарт “аз од” гийх cap. Сэтгэл татсан нэгэнтэй дотно харьцаа үүсгэнэ. Гэрлэгсдийн тухайд шинэ хүнтэй болох магадлал их байна. Хувийн амьдралаа бусдын ярианы сэдэв болгохоос зайлсхий.

Эрүүл мэнд: Архаг өвчнөө эмчид үзүүлж, хүндрэхээс болгоомжил. Тамхиа хаяхад тохиромжтой.

ЗАГАС /2.19-3. 20/

Удаан мөрөөдсөн шинэ амьдралаа эхлүүлэхэд тохиромжтой сар. Загасууд жижиг нуураас гарч илүү том далайд сэлэх болно. Шинэ хүмүүс, шинэ ажил, шинэ хайр дурлал тэднийг хүлээж байна. Өөрийгөө сонсож бясалгал хийх, ганцаар аялахыг од эрхэс зөвлөж байна.

Ажил карьер: Бусдад өөрийгөө нээн таниулах болно. Таныг дутуу үнэлж, дээрэлхэж байсан хүмүүс эсрэгээрээ хүндэлж эхэлнэ. Ухаалаг, тэвчээртэй байж биеэ тоохоос сэргийлснээр хамт олны дунд хайрлагдах болно.

Мөнгө санхүү: Гэнэтийн ашиг олж, удаан сэтгэл зовсон өр зээл шийдэгдэнэ. Яаран их зарлага бүү гарга. Бусдад мөнгө зээлдүүлэх нь усанд хаясантай адил гэдгийг мэдэх хэрэгтэй.

Хайр дурлал: Сарын 10,11-нд гайхалтай учрал тохионо. Өнгөрсөн дэх хүнийг мартаж чадвал шинэ учралаас аз жаргал мэдэрч чадна. Романтик болзоонд уригдах тул бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Удаан хүлээсэн хүн эргэн ирнэ.

Эрүүл мэнд: Хэвийн байх хэдий ч өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.