Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй ‘’Утааны эсрэг хамтдаа’’ үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү болон албаны бусад хүмүүс оролцов. Үзэсгэлэн худалдааны үеэр цахилгаан бага зарцуулах таазны халаагуур, зурган халаалт, шалны халаалт, гуурсан болон хальсан халаалт болон байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух, нүүрс цэвэршүүлэгч уусмал зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж, мэдээлэл өгч байна. Мөн иргэдэд сонирхсон зарим бараа, бүтээгдэхүүнээ банкны лизингээр авах нөхцлийг зохион байгуулагч байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран олгож байгаа аж. Дашрамд мэдээлэхэд, энэхүү үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн 2-р хороо ‘’Шинэ айл’’ барилгын материалын төвд энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэнэ. Энэ хугацаанд иргэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудтай танилцаж мэдээлэл авах боломжтой хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Ард түмнээ ядууруулан , улс орноо асар их өрөнд унагсан, байгалийн баялгаа цөлмөн хоосруулж...
МАХН-ын ТХ-ны 8 бүгд Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгав.Арын эгнээнд /зүүн гар талаас/ Д.Доржсүрэн, Д.Юмжав, Г.Ойдовжамц, Д.Жадамба, Э.Тогтох, Д.Эрдэнэцөгт, Д.Цэрэн, Д.Самбуу, Өвөр...
Ерөнхий сайд НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх...
Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд...
Эротик өгүүллэг: Чатны бүсгүй Тамир
Шөнийн 3 цаг дөхөж байхад Очир нойр нь үл хүрнэ. Зуны халуунд халууцахаас гадна бас нэг зүйлд халуу шатаад тэсхүйеэ бэрх байх аж. “Энэ...
Дундговь аймагт 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтууд
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны...