Tesla компанийн “Model 3” загвар зах зээлд хүрч эхэллээ

773

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн анхны масс зах зээлд зориулсан бүтээгдэхүүн болох Model 3 загварын эхний төмөр хүлгүүд худалдан авагчдын гарт хүрч эхэллээ.

Уг машиныг авахаар 400,000 орчим хүн урьдчилсан захиалга өгч, $1,000 төлөөд байсан юм. Ингэснээр тэд $35,000-ыг төлөөд нэг цэнэглэлтээр 350 км зам туулдаг цахилгаан автомашины эхний хэрэглэгчид болж байна.

Баасан гарагийн үдэш Тесла компанийн Калифорни дахь Фремонт үйлдвэр дээр олон мянган хүн цугларч, анхны Model 3 загварын машиныг хүлээж авсан юм.

Энэ үйлдвэр ирэх жил хагас сая цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөсний 400,000 нь Model 3 байх гэнэ. Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск тайзан дээр анхны Model 3-ыг жолоодон гарч иржээ. Үүний цаана эхний ээлжинд 30 ширхэг Model 3 эзнээ хүлээн зогсож байлаа.

Үзэгчдийн өмнө 20 минутын турш үг хэлэхдээ Илон Маск үйлдвэр нь удахгүй сар бүр 33,000 машин гаргадаг болно гээд “Үнэнийг хэлэхэд бид үйлдвэрлэлийн тамд унаж байна” хэмээн хошигножээ.

Model 3-ын стандарт загвар нь 5 хүний суудалтай, нэг цэнэглэлтээр 350 км зам туулдаг, дээд тал нь 210 км/цаг хурдлах чадвартай байна. Харин $44,000-ын үнэтэй хол зам туулах чадвартай хувилбар нь нэг цэнэглэлтээр 500 км явах юм.