ХОНЬ – (3/21-4/19)
Бодит байдал таны мөн чанарыг толь шиг тусгана. Хүрээлэн байгаа бүхнийг ажиглан алдаа оноогоо дүгнэ. Хийж байгаа бүхэн тань үүрэг гэдгийг ойлгож хариуцлага хүлээх, хүндрэл бэрхшээлтэй тулгарахаас бүү ай.
ҮХЭР – (4/20-5/20)
Аливаад ухаалаг хандах өдөр. Үнэтэй эд худалдаж авбал алдагдалд орно. Зөн билгээ сонсч, аливааг хийхдээ сэтгэлээ дага. Мөргөл залбирал үйлдэх, өглөг өгөх, шувуу нохой хооллоход сайн. Хүрээлэн буй орчны байдлаас бусад хүн танд хэрхэн хандадгийг мэднэ.
ИХЭР – (5/21-6/21)
Санхүүгийн аливаа ажиллагаа ашиг орлогтой. Мөнгөө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худалдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Ач холбогдолтой өдөр. Санаачлагатай, эрч хүчтэй байвал санасан хэрэг бүтнэ. Сайтар тооцсон бол аз сорьж болно. Чухал ажлыг эхлүүлэхэд бусдын тусыг ав. Аян замд гарах, шинэ ажилд орох, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд сайн.
АРСЛАН – (7/23-8/22)
Хүнд хүчир ажлын өдөр. Мөргөл залбирал үйлдэх, бие сэтгэлээ ариусгах, сэтгэлийн буртаг бүхнээс салахад ээлтэй сайн. Гар аргаар хийгдэх аливаа ажил амжилттай. Хуучин эд зүйлсээс салж гэрийн энергийг сайжруул.
ОХИН – (8/23-9/22)
Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Санаачлагатай хүнд таатай өдөр. Хэрэв та хүсэх юм бол хамт олныхоо чухал асуудлыг шийдээд зогсохгүй өөрийн чадлыг бусдад харуулна. Таны зарим үйлдэл өөрийн гэсэн байр сууриа эзлэхийн төлөө байна. Сайтар амарч, энергээ нөхөөрэй.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Ариуслын бэлгэдэлт өдөр. Сүм хийдэд очиж, засал ном хийлгэвэл эрч хүч нөхөгдөнө. Өглөг өгөх, өнчин ядуусыг хооллож тэтгэх, буян үйлдэх, хөгшдийг хүндлэн дээдлэхэд сайн. Гэр бүл болох, зүрх сэтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд, чухал асуудлаар шийдвэр гаргахад ээлтэй.
НУМ – (11/22-12/21)
Ажил хэрэгч уулзалт, албан томилолтод ээлтэй өдөр. Та сэтгэл татам нийцтэй байх тул хүмүүс таныг хүрээлнэ. Авьяас чадвар, ололт амжилтыг тань бусад хүн бишрэн магтана. Холоос таатай мэдээ дуулна. Болзоонд явахад сайн өдөр тул гоонь хүмүүс алдалгүй ашиглаарай.
МАТАР – (12/22-1/19)
Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрч хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс өглөө сэрээд, хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Орон гэрээ цэвэрлэх нь гэрт хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгахад тустай. Санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүтэлтэй байна.
БУМБА – (1/20-2/18)
Өнөөдөр тантай уулзсан хүн, учирсан нөхцөл байдал болгон хувь тавилангийн дохио тэмдгийг агуулна. Гярхай байж тэр бүгдийг анзаарахыг хичээ. Эндээс ирээдүйнхээ тухай чухал мэдээллийг олж авна. Оюуны хөдөлмөр эрхлэх, мэдлэг мэдээлэл олж авахад ээлтэй сайн өдөр.
ЗАГАС – (2/19-3/20)
Санхүүгийн аливаа ажиллагаа ашиг орлоготой. Мөнгөө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худалдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна.