Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаан зарлан хуралдуулдаг. Өнөөдрийн хувьд Засгийн газрын хуралдаан болохгүй юм.
Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн 7 хоногт Буйр нуурт амраад өнөөдөр нийслэлд ирж байгаа аж. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах эрхтэй.
Хамгийн сүүлд энэ сарын 18-нд ээлжит хуралдаанаа хийж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлээд байгаа билээ.