Шөнийн гэрэлт гудамжинд “Cosplay”-чид цуглана

624

Улаанбаатар хотын анхны соёл, аялал жуулчлалын шөнийн гудамж нээгдээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Долоо хоногийн баасан, бямба, ням гарагийн үдэш бүр өөр онцлогтойгоор зохион байгуулагддаг гэрэлт гудамжны энэ долоо хоногийн хөтөлбөрийг хүргэж байна.

Долоодугаар сарын 21-ний баасан гарагт “Choreography night” буюу салса, кизомба, бачата, флашмоб зэрэг бүжгийн төрлөөр дагнасан үдэш болох гэж байна. Долоодугаар сарын 22-ны бямба гарагт “Rhythm of the night” нэртэйгээр рэп тулаан, ковер дуучид ая дуугаа өргөнө. Мөн нээлттэй микрофон энэ үеэр ажиллах бөгөөд дуулах хүсэл, сонирхолтой залууст оройн турш нээлттэй болно.

Долоодугаар сарын 23-ны ням гарагт “Cosplay & Comic night” нэртэйгээр зохион байгуулагдана. Энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн cosplay залуус оролцохоос гадна дуртай аниме, хүүхэлдэй, кино, тоглоомынхоо дүрд хувирч нэг үдшийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой юм байна. Уламжлал ёсоор үдэш бүр амьд хөгжмийн тоглолт болон цахилгаан хөгжмийн шоутай.