Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно

570

Монгол улсын их хурлын ээлжит бус чуулганы байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан өнөөдөр болно.  Тухайлбал,

09.00 цагт: Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт,

09.10 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл,

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

09.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх бол

11.40 цагт: Төрийн ордны их танхимд Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно.