Монгол Улсын их хурлын ээлжит бус чуулган дөнгөж сая эхэллээ. Чуулганыг нээснийг мэдэгдэн УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүллээ.
Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлах ёстой.
Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, дээрх хоёр төслийг дахин хэлэлцэж батална. Ингэснээр МОНГОЛ УЛСЫН тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөх хуулийн шат дамжлагууд дуусна. Тэрээр Төрийн ордны их танхимд морин цагт буюу 11.40 цагаас тангаргаа өргөнө.