Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын товыг наашлуулж, долдугаар сарын 7-ны баасан гарагт болгох шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо хэлэлцэн гаргалаа.
Харин гадаад улсад амьдарч буй иргэдийн хувьд 4, 5-ны өдрүүдэд саналаа өгөх юм.
Нам холбоодоос ирсэн хүсэлт, шаардлагуудын дагуу дахин санал хураалтын товыг өөрчилсөн гэдгийг СЕХ-оос мэдээлэв.
Ардчилсан Нам, УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургадугаар сарын 27-ны өдөр, Монголын ардчилсан залуучуудын холбоо 28-ны өдөр тус тус хоёр дахь шатны санал хураалтын хугацааг өөрчлөх шаардлага тавьсан байна.
Ингэхдээ ирэх сарын 4, 6-наас өмнө дахин санал хураалтыг явуулах хүсэлтийг ирүүлжээ. Гэвч энэ хугацаанд амжиж дахин санал хураалт явуулах боломжгүй тул шинэчилсэн товыг энэ сарын 7-ноор байхаар СЕХ-ны хурлаар тогтоожээ.
Учир нь саналын хуудсыг хүргэх, техник технологийг бэлтгэх зэрэг ажлууд байгаа аж.