Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс болж сахилгын шийтгэл хүртэж буй иргэд Монгол улсад цөөнгүй байдаг. судалгаанаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь давтан үйлдэх тохиолдох их байдаг. иймд энэ төрлийн гэмт хэргийг бууруулах давтан үйлдэхээс сэргийлэхийн тулд хүч хэрэглэн сахилга ноогдуулах бус сэтгэлзүй, зан үйлд нөлөөлөх сургалт аргазүйг боловсруулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж албаныхан үзэж байна.
Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг үндэслэн хууль зүй дотоод хэргийн сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “зан үйлд нөлөөлөх албадан сургалтын журам”-ыг баталсан. Үүний хүрээнд үлгэрчилсэн сургалтын гарын авлага боловсруулах, сургагч бэлтгэн мэргэшүүлэх, монгол ахуй, соёл, сэтгэлгээнд нийцүүлэн нэгдмэл агуулга, ойлголт, системтэйгээр үндэсний хэмжээнд нэвтрүүлэх оновчтой арга замыг тодорхойлох зөвөлгөөнийг зохион байгууллаа.
Хорих ял болон захиргааны журмаар баривчлах шийтгэл хүлээсэн этгээдийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн тогтвортой байдал, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, өөрийгөө тайвшруулах чадвартай, амьдралын эерэг хандлага, зөв дадал, бодол санаатай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулдаг байсан хэдий ч сургалтыг зохион байгуулах аргазүй дутмаг байсан юм. Тиймээс холбогдох байгууллагын сэтгэл зүйчид тодорхой арга зүйд суралцах энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол хөшүүрэг гэж үзэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг бууруулах хамгийн гол арга нь хуулийн хүрээнд өөрөөр хэлбэл Гэр бүлийн зөрчилдөөнтэй асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт нь албадан болон сайн дурын хэлбэртэй байна гэж заасны дагуу хэрэгжүүлэхийг албаны хүмүүс онцолж байсан юм. Ял шийтгэл оноохоос илүүтэйгээр зан үйлд нь нөлөөлөх ажлыг хийх нь энэ асуудлыг цэгцлэхэд дөхөм болно гэж сэтгэл зүйчид үзэж байна.