Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр/2017.06.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа С.Ганбаатарт хандив өгсөн минь үнэн, үүндээ уучлал гуйж байна гэсэн бичгийг БНСУ-ын Мүүний шашны төлөөлөгч Ван Сү гэгчээс ирүүлсэн болохыг тодотголоо.
Мөн ‘Нэр дэвшигч С.Ганбаатар нь гадаадын иргэнээс хандив авсан эсэхийг шалгаж өгнө үү’ гэсэн хүсэлтийг нэр бүхий иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж. Сонгуулийн тухай хуулиар ийм асуудлыг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй юм байна.