ХОНЬ – (3/21-4/19)
Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай аль болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй.
ҮХЭР – (4/20-5/20)
Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, хүсэл мөрөөдлөө бурханд айлтгах үйлд сайн. Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж, сайтар цэгнэж үз. Гэр орондоо санаа тавь. Хамтын ажиллагаа үр дүн муутай.
ИХЭР – (5/21-6/21)
Өөрчлөлт хувьслын өдөр. Урьд өмнийн болж өнгөрсөн үйл явдал давтагдах, мартагдсан зүйлс сөхөгдөх хандлагатай. Бусадтай идэвхитэй харьцаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролыг олж авахыг хичээ. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сайхан боломж гарна.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж авахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ.
АРСЛАН – (7/23-8/22)
Таагүй өдөр. Сэтгэл хямрах, бусадтай ам мурийх, үл ойлголцох хандлага давамгайлна. Хамтын ажиллагаа үр ашиг муутай. Хэн нэгний дэмжлэгт найдах хэрэггүй. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд муу. Бусдад мөнгө зээлдэх, бусдаас зээлэх нь ашиггүй. Та шинэ танилтай болно.
ОХИН – (8/23-9/22)
Мэдрэмж хурцдах өдөр. Мэргэ төлгө тавиулвал үнэн бууна, зөгнөл заавал биелнэ. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж зөгнөгтүн. Шинээр ажил төрөл эхлэх, мэдээлэл солилцох, туршлага судлахад ээлтэй сайн.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Өдрийн эхний хагаст бодож сэтгэх, уран зөгнөл төсөөлөлд автахад ээлтэй. Харин аливаа чухал ажил хэргийг үдээс хойш барьж авбал амжилттай хэрэгжинэ. Хамт ажиллагсад болон удирдлагадаа юу чадахаа харуулаарай. Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Өдрийн эхний хагас чөлөөтэй бодож сэтгэх, уран зөгнөл төсөөлөлд автахад ээлтэй. Харин аливаа чухал ажил хэргийг үдээс хойш барьж авбал амжилттай хэрэгжинэ. Хамт ажиллагсад болон удирдлагадаа юу чадахаа харуулаарай. Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна.
НУМ – (11/22-12/21)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Ямар ч зүйлийг урьдчилан төлөвлөх хэрэггүй. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээхээр махран зүтгээд нэмэргүй, өөрийгөө л ядраана. Биеийн хүчний хүнд хүчир ажлаас зайлсхий. Харин өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч хүмүүсийн тухайд ихээхэн үр бүтээлтэй. Сэтгэл санаа хямрах биеэ хянаж, тайван бай.
МАТАР – (12/22-1/19)
Шинэ байшин барилгын суурь тавих, ахас ихэстэй зовлөлдөх, байгаль дэлхийтэй харьцахад сайн өдөр. Эд зүйл худалдаж авах, зарж борлуулахад сайн. Орон гэртээ засал чимэглэл, засвар хийхэд тохиромжтой.
БУМБА – (1/20-2/18)
Мэдээллийн өдөр. Өглөөнөөс эхлээд л сонин хачин зүйл сонсоно. Шинэ мэдээ мэдээлэл дунд эерэг ч, сөрөг ч мэдээлэл байна. Тиймээс цагийн ихэнхийг мэдээллийг боловсруулах, цэгнэхэд зориулна. Гэрээ хэлцэл, харилцаа холбоо чухалчлагдана. Анагаах ухаан, техникийн салбарт ажиллагсад ажил ихтэй байна. Холын замд гарвал сэтгэлд нийцсэн шинэ хүнтэй танилцана.
ЗАГАС – (2/19-3/20)
Ухаалаг, хүлээцтэй байх өдөр. Бусадтай харьцахдаа хянуур байж, бусдын тавьсан саналыг болгоомжтой ханд. Учир нь сөрөг нөлөөнд автаж, буруу алхам хийх магадлал их байна. Хэн нэгэн таныг хуурч мэхлэн өөрийн ажлыг амжуулах бодолтой байна. Хулгай дээрэмд өртөх, эд зүйлээ гээхээс болгоомжил.