Дуучин Бритни Спирсийн тухай өгүүлэх киноны зураг авалт тун удахүй эхлэх гэнэ. Америкийн телевизийн нэгэн компани “Бритни” гэдэг нэртэй хоёр цаг үргэлжлэх киног бүтээх болсноо зарласан. Энэ киног дуучин бүсгүйн амьдралаас сэдэвлэн бүтээх болно. Кинонд түүний хувийн амьдралын талаар өгүүлэх юм. Тэгвэл дуучин, жүжигчин Жастин Тимберлэйктэй Спирс бүсгүй 1999-2002 онд үерхэж байсан. Тэгвэл Тимберлэйкийн дүрийг бүтээх жүжигчнийг олжээ. Спирсийн экс найз залуугийн дүрийг залуу авьяаслаг жүжигчин Натан Кийес бүтээх аж. Харин Бритнигийн дүрийг Австралийн жүжигчин Наташа Бассетт амилуулах гэнэ шүү. Дуучин Бритни Спирс өөрөө энэ төсөлтэй ямар нэгэн хамааралгүй гэдгээ мэдэгджээ. Уг кино дэлгэцэнд 2017 онд гарах юм.
Эх сурвалж http://www.info.mn