Хошин урлагийн “Эмоци” продакшны “Аз жаргалыг шейрлэ” нэртэй тоглолт Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдсоор байгаа билээ. Тоглолтод “Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох Ганбаа, Сөрөлт, Отгоо нар уригдан хамтран тоглож буй. Өмнө нь “Шинэ үе”- продакшнд харьяалагддаг байсан МУСТА, залуу жүжигчин Батушка нэгэн үеийн найзууд дээрээ очин тоглолтыг нь үзэнгээ хамт сэлфи хийсэн байна. Отгоотой зургаа даруулж буй Батушкад гомдсон Ганбаа ийн тунирхсан сууна гэнэ. Энэ тухайд Отгоо “Уг нь бид гурав нэг ангийнхан. Тэгсэн чинь Ганбаатайгаа зургаа авахуулахаа мартчихсан чинь гомдсон гэнэ ээ яана аа” хэмээн хошигноод авчээ.