Матарнуудын эрүүл мэнд зөвхөн өөрсдийнх нь гарт байна

553

Хонь – (3/21-4/19)
Амралтын өдрийг зөвхөн амрахад зориул. Үр хүүхдүүдтэйгээ усан санд очих, агаарт гарах, аялахыг зөвлөж байна. Хэрэв та сэтгэл зовоосон асуудлуудаа мартаж чадвал ихээхэн эрч хүч хуримтлуулна. Энэ өдөр романтик адал явдал тохиолдох болно. Харин сэтгэл зүрхэндээ бүрэн захирагдан өөрийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй. Азгүй байдлаас тойрч гарах гол гарц нь туйлын анхаарал, болгоомжтой байх явдал.
Үхэр – (4/20-5/20)
Өнөөдөр таны хувийн амьдрал хүссэнээр байхгүй л болов уу. Учир нь өглөөнөөс хойш таны анхаарал нэг л төвлөрч өгөхгүй байгаа бөгөөд энэ нь таны амралтын тав тухыг алдагдуулна. Мөрдлөг мөшгөлөг, уурсан хилэгнэсэн олны үймээнд автах, хордлого, гэмтэл авч болзошгүйг од гаригс анхааруулж байна. Гаргаж байгаа үйлдэлдээ хариуцлагаа сайтар ухамсарлаж өөрийгөө хянан биеэ барьж байвал өлзийтэй. Илбэ, ид шидээр оролдох нь унтаж буй муу хар хүнийг сэрээх аюултай.
Ихэр – (5/21-6/21)
Олон ихрүүд нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй, үл биелэх мөрөөдөл, хүсэл төсөлд автагдана. Энэ үед танд түншүүдийн дэмжлэг эөвлөгөө, мөн амьдралын ялалт, ялагдлын өнгөрсөн туршлагууд туйлын чухал байна. Өөрийн ба хамтрагчийн хүч, боломжийг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй, эс тэгвээс хэвшмэл жижиг зүйлд живэх болно. Хэт өөртөө итгэлтэй байх  эсрэгээрээ зориггүй байх нь хувь хүний хоорондын харилцаанд асуудал үүсгэж болно. Гэр бүлийн санал зөрөлдөөн гарч болно.
Мэлхий – (6/22-7/22)
Удаан хүлээсэн хайр дурлал ирнэ. Гэвч энэ нь зөвхөн гадаад үзэмж, боловсрол дээр тулгуурласан чөлөөт харьцаа байна. Ажиллахад хүнд, сэтгэл санаа тавгүй байна. Өңдөр настангуудын хувьд аливаа асуудлыг хүндээр бүү хүлээж ав. Таны аура сул байх тул ужиг өвчин тань сэдрэх болно. Хэрэв өнөөдөр гэнэт өвдвөл өвчин тань хүнд байх болно. Амжилтандаа бүү эргэлз. Таны төлөвлөгөөнд зөвхөн хийж дадсан ажил байх хэрэгтэй гэдгийг хатуу анхаар.
Арслан – (7/23-8/22)
Өнөөдөр таны дотоод сэтгэлийн эрх чөлөөг хязгаарлах танаас үл хамаарах гадаад нөхцөл байдал үүснэ. Хэт болгоомжлол таны үйл ажиллагаа явуулах чадварыг алдагдуулах ёсгүй. Удаашрах нь сүйрлийн аюултай. Шинэ бизнес эхлүүлэх юмуу санхүүгийн тусламж хүсэхэд хамгийн тохиромжтой үеэс гадна хэт их шунаг хүсэл орлого ашгийг тань сүүдэрлэж магадгүй байна.
Охин – (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Өгөөмөр сэтгэл, хайр энхрийлэл, өршөөл уучлалын өдөр болно.Спортоор хичээллэх, бусадтайхарилцаа тогтоох, үр тогтооход сайн өдөр. Үдээс хойш гэнэтийн мэдээ хүлээн авна. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд, хамт олонтойгоо хотоос зайдуу салхинд гарч зугаацан цэнгэхэд таатай. Харин гэнэт их идэх, ходоод гэдэс хямрах зэрэг өвчин илэрч болзошгүй байна.
Жинлүүр – (9/23-10/22)
Хайр дурлалд азтай байж, бүтээлч, аз жаргалтай амралтын өдөр байх болно. Та юу ч өмссөн байсан өнөөдөр сайхан харагдах болно. Хэрвээ та өнөөдөр бизнесийн уулзалттай бол үүнийг албан бус байдлаар хийж оройн хоол хамт идэж өнгөрөөвөл үр дүн нь үнэхээр гайхалтай байж чадна. Та хүүхэд өргөж авсан бол тэдэнтэй хамт цагийг өнгөрөөж тухтай ярилцах хэрэгтэй. Танд өнөөдөр гэртээ хийх ажил их байсан ч хамаагүй өдрийн болон оройн хоол идэх цаг гаргаж энэ цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Найзуудтайгаа тансаг кафед сууж, гэр бүлийнхэнтэйгээ цэцэрлэгг хүрээлэнгээр зугаал. Мөн дасгал хөдөлгөөн хий.
Хилэнц – (10/23-11/21)
Од эрхэс яаралтай ажиллах, өөрчлөн байгуулалтын үед их цухалддаг хилэнцүүдээс амь биеэ хайрлалгүй хөдөлмөрлөхийг шаардаж байна. Яахав хийсэн ажил тань үлдээ л биз үүнд санаа зовох хэрэг байхгүй. Дахиад хийх хугацаа гарна. Яаран амралт зугаалгад явах гэсний хэрэггүй бөгөөд бэртэж гэмтэх, таагүй зүйлсүүд таныг тойрохгүй гэдгийг сана.
Нум – (11/22-12/21)
Аливаа зүйлд суралцахад хялбар өдөр. Та уулыг ч эргүүлэх эрч хүчтэй байна. Оюун ухаан саруул итгэн үнэмшүүлэх чадвар өндөр байгаа тул энэ амралтын өдрийг ажил эсвэл хичээл сурлагадаа зориул. Ерөнхийдөө элдэв зөрчил энэ сард та бүхнээс салахгүй бололтой. Энэ сард эмэгтэйчүүд ч эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлагатай байна. Ихэнх Нумынхан ажил амьдралаа зохицуулж хэт ядрахаас болгоомжил. Ажил хэргийн хувьд томоохон зорилт тавьж ажилла.
Матар – (12/22-1/19)
Ажлын идэвх нэмэгдэж ажлын ур чадвараа хэрэгжүүлэх өдөр. Та бүтээлчээр сэтгэж дотоод нөөц болоцоогоо нээ. Учир нь ажил тань танаас дээд зэргийн хүчин чармайлт шаардана. Ямар ч тохиолдолд бусдаас тусламж бүү хүлээ. Матарнуудын эрүүл мэнд зөвхөн өөрсдийнх нь гарт байна. Дуртай зүйлдээ цаг гаргавал орой таатай өнгөрнө.
Бумба – (1/20-2/18)
Бусдын үзэл бодол, шүүмжлэлд таагүй хандах өдөр. Бусдын сэтгэл санааг ойлгохдоо муу байна. Энэ өдөр усаар дамжин сансрын эрчим хүч энерги орж байгаа тул усанд ор. Гэрийн ажилд өдрийг зориул. Зориуд үүсгэсэн гэнэтийн таагүй зүйл нь танд амьдралын эрч хүч өгнө. Энэ үед санхүүгийн алдагдал, хулгай, дээрэмд болгоомжтой бай.
Загас – (2/19-3/20)
Өдрийн эхлэл хүндхэн байна. Санхүүгийн хүрээнд дараалсан олон сөрөг үйл явдлууд үүснэ. Гэсэн ч мөнгө санхүүгийн тал дээр ухаалаг шийдвэр гаргаж чадвал байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Танд хандсан хүмүүсийн гуйлтыг зөвшөөрөх үгүйгээ сайтар тунгаан бодох хэрэгтэй бөгөөд магадгүй эрсдэл хаана ч хэдийд ч гараад ирж болдгийг санаарай.