Ардын жүжигчин Ш.Чимидцэеэ бэрдээ зориулж хандивын тоглолт хийхээр болжээ. Түүний ганц хүүгийнх нь гэргий маш ховор хүнд өвчнөөр өвдөж удаан эмчлүүлж байгаа юм бөгөөд солонгост биеийн байдал нь нэлээн хүнд байгаа аж. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өөрөө бэртэлттэй тэргэнцэр дээр байгаа ч гурван ачийгаа өнчрүүлэхгүйн тулд бэрийгээ бүхий л аргаар эмчлүүлж байгаа гэнэ. Тиймдээ ч ирэх 10 дугаар сарын 1-ний 16:00 цагт СТӨ-д хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.