УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ

1752

11080429_894472363945097_8508410222668445777_o

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнөөдөр 10 цагаас нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн хуралдааны дараа УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд.