Өнөөдөр болох үйл явдлууд

876

Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд 

09:00 цагт бизнесийн орчны малгай хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Монголын залуучуудын холбооны Залуус танхимд 

09:00 цагт Ази номхон далайн бүсийн эдийн засгийн комиссоос Залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой веб сайт хийж байгаа бөгөөд тус сайтыг гурван оронд турших ажлыг эхлүүлээд байгаа юм. Эдгээр улс орны тоонд Монгол багтсан төдийгүй тус портал сайтыг нэвтрүүлснээр ямар давуу талтай болох, монгол залуусын хөдөлмөр эрхлэлт гадны бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой.

Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт

10:30 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж байгуулсан Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод

11:00 цагт Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2017 оны наймдугаар сарын 16,17,18-нд зохион байгуулахаар товлолоо. Шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

13:00 цагт “ЭВИЙН ХАДАГТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД” хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ.