Улаанбаатарт 20 хэм дулаан байна

499

Өнөөдөр Улаанбаатар хотод 19-21 хэм дулаан байна. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр.
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгороор 16-21 хэм, Эхийн гол Баянбүрд орчмоор 26-31 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.