Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна

346

Өнөөдөр Улаанбаатар хотод 23-25 хэм дулаан байна. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.
Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.
Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.