Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд мянган ээжээ баярлууллаа

629

Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо,  дүүргийн намын хорооны дэргэдэх  НАМЭХ –ийн удирдлагууд  хамтран  “Саран  ээж” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Сүхбаатар дүүрэгт амьдардаг мянган ээж оролцсон бөгөөд  арга хэмжээг СБД-ийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, дүүргийн НАМЭХ-ийн дарга М.Аримаа нар  нээж үг хэлсэн юм .  Уг арга хэмжээнд “Гал голомт” ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө,  УИХ-ын гишүүн, МАН-ын НАМЭХ-ийн ерөнхиийлагч  Ц.Цогзолмаа,  Нийслэлийн НАМЭХ-ийн тэргүүн Б.Саранчимэг,  НИХТөлөөлөгч О.Мөнгөншагай  нар оролцож ээжүүддээ хүндэтгэл үзүүлсэн юм.

 Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх “Саран ээж” арга хэмжээ энэ жил анх удаагаа болж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохиогдох юм байна.  Арга хэмжээний үеэр 20 ээжид “Саран ээж”  медалийг гардуулсан бөгөөд ээж бүрд гарын бэлэг гардуулж эх үрсийн баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг ерөөлөө.

Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолтоороо ээжүүдийнхээ мэлмий, сонорыг мялаалаа.