Урьдчилсан мэдээгээр нийт нутгийн 40 орчим хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

1175

Өвлийг өнөтэй давахад бэлтгэл малчдын зохион байгуулалт чухал.Энэ жил нийт нутгийн 40 орчим хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа судалгаа гарсан байна.Учир нь малын тоо нэмэгдэж бэлчээрийн даац хэтрэлт өнгөрсөн зуны ган гачиг уул амьсгалын өөрчлөлт гэх мэт хүчин зүйл нөлөөлж байна.

Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн зудын эрсдэлийн зургаас харахад 2015 онд нийт нутгийн 40 орчим хувь нь зудын өндөр эрсдэлтэй байж, сая гаруй толгой мал хорогджээ. Өнгөрсөн жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан учраас зудын эрсдэл бага 365 мянга орчим толгой мал хорогдсон байна.Харин энэ жилийн зуншлага тааруу байсан учраас зуд болох эрсдэл өндөр гарсан. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 30 орчим хувьд эрсдэл өндөр, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Энэ зун нийт нутгаар нэлээд гандуу зуссан.Зуны улирлын долдугаар сарын 31-нд гангийн дүр зургийг тодорхойлдог байна.Уг дүр зургаар ихэнх нутгаар гандуу нийт нутгийн 70 хувьд өөрийнхөө малыг өөрөө онд авч орох боломжгүй гарсан. Ерөнхийдөө энэ өвлийн нөхцөл байдал хүндхэн байх төлөвтэй байна.

Малчид бүх боломжоороо өвлийнхөө бэлтгэлийг хийж байна. Зарим бүс нутагт өвлийнхөө бэлтгэлийг хийе ч гэсэн зуншлага оройтсон учраас нэлээд хүндрэлтэй байгаа. Төвийн бүсийн аймгууд Дорнод, Сүхбаатар аймгаас, баруун аймгууд ОХУ-аас өвс, хадлангаа авах мэдээтэй байсан. Энэ зун гангын байдал ихэнх нутгийг хамарсан учраас энэ өвлийг давахад хүндрэлтэй байх төлөвтэй байна.