Кендалл Женнер орлогоороо тэргүүлэв

587

‘Forbes’ сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтыг Америкийн 22 настай загвар өмсөгч Кендалл Женнер тэргүүлжээ. Тэрбээр жилийн дотор 22 сая доллар олсон байна. Кендалл Женнер инстаграм дээр 85 сая дагагчидтай бөгөөд цахим сүлжээнд зар сурталчилгаа байршуулснаар ийм их орлого олсон гэнэ. Түүнтэй гоо сайхан, үнэртэн, бэлэн хувцас, спортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ‘Estee Lauder’, ‘La Perla’, ‘Adidas’ зэрэг компаниуд хамтарч ажилладаг байна.