АНУ-ын тусгай албад iPhone-ийг “эвдэж” чаджээ

530

xw_1218268

Фарукын iPhone утаснаас мэдээлэл авах талаар эрх баригчдад туслахыг хүссэн хэдий ч эсэргүүцэлтэй тулгарсан билээ.  Харин Америкийн тусгай албаныхан Apple компанийн тусламжгүйгээр мэдээлэл авах боломжтой болжээ.

Мэргэжилтнүүд тухайн утасны нууц мэдээллийг сэргээхэд чиглэсэн аргыг туршиж байгаа талаар өмнө нь хуулийн байгууллагын зүгээс мэдэгдэж байсан билээ. Америкийн засгийн газрын эх сурвалжид мэдээлснээр, Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ өмнө нь танилцаж байсан аргаар мэргэжилтнүүд iPhone утасны аюулгүйн системийг “эвдэх” боломжтой болсон гэнэ. Энэ аргыг хэрэглэх үед уг утасны мэдээллүүд устах аюулгүй юм байна.

АНУ-ын Хууль зүйн яамнаас шүүхэд илгээсэн баримт бичигт Засгийн газарт цаашид Apple компанийн туслалцаа шаардлагагүй болсон тул тус компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ буцаах талаар дурдагдсан аж.

Дашрамд өгүүлэхэд, алан хядагч Сайед Фарук өнгөрөгч оны 12-р сарын 2-нд эхнэрийн хамт Сан-Бернардино хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төвд халдлага үйлдсэний уршгаар 14 хүн амь үрэгдэж, 21 хүн шархдаж байсан билээ.

Тухайн үед хоёр алан хядагч амь алдсан бөгөөд тэдний хэлхээ холбоог тодруулахын тулд хэрэглэж байсан iPhone утаснаас нь мэдээлэл авах зорилгоор Apple компанид хандаад байсан юм. Харин Apple корпорацийн  захирал Тим Кук хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс тэдний саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn