ТЕГ-ын “Татвар төлөгчдөд үйлчлэх танхим”-д
10:00 цагт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлт болно.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Нийслэлийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Чингэлтэй дүүрэг оролцоно.
БСШУСЯ-нд
11:00 цагт “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээний албан ёсны нээлтийн хэвлэлийн бага хурал болно.
Д.Нацагдоржийн хөшөөнд
11:00 цагт Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой болж байгаатай холбогдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Ерөнхийлөгчийг огцруулах суулт үйл явцын талаар Г.Уянга мэдээлэл хийнэ.
БОНХАЖЯ
13:30 цагт Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яаманд шаардлага хүргүүлж суулт зарлана. Дархан цаазат Богдхан Уулын хаяанд “Заламт Гол” ХХК -нийн хаягдмал аккумляторыг задалж ялган хайлуулах, гар ажиллагаатай үйлдвэр, иргэд оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой хор уршиг тарьж, байгаль орчин бохирдуулж байгаа талаар баримтуудыг дэлгэж зарлана.
Сүхбаатарын талбайд
15:00 цагт Монголын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан 1,000 улаан загалмайч хүүхдүүд оролцсон үйл ажиллагаа болно.