Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшихээр боллоо

1416

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан Нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар шийдэхээр болсон билээ. Санал асуулга өчигдөр буюу Лхагва гарагт 10:00-20:00 цагийн хооронд явагдаж дууссан юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө санал асуулгын дүн гарч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.

Санал асуулгад нэр дэвшигчдийн авсан оноо:

Х. Баттулга           2740.94

Р. Амаржаргал      2374.85

Д. Дорлигжав       1058.64

Н. Алтанхуяг        1044.20

Л. Болд                 917.30

Б. Жаргалсайхан   213.66

Одоогоор МАН-аас УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд нэр дэвшихээр болоод байгаа бол МАХН-аас нэр дэвшигч тодроогүй байна.

АН-аас нэр дэвшихээр болсон Х. Баттулгын намтар:

Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн байсан юм.

Боловсрол:

  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990 – 2004 онд “Женко” ХХКомпаний Ерөнхий захирал
  • 1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 1999 – 2004 онд “Мах Импекс” ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
  • 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль