Энэ сард 5, 0 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвар төлнө

547

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа төлнө.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар 5, 0 тоогоор төгссөн бол албан татвар, төлбөрийг тавдугаар сард төлнө.  Албан татвара, төлбөр төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.