Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

456

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 
-11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” 2017 оны тайланг танилцуулна.
-09.00 цагаас НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар “Хотын хөгжил-Хамтын хүч” хэсгийн ахлагч, хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно.
-12.30 цагаас Хотын дарга Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн гаднах авто зогсоолын нээлтэд оролцох юм.
-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-10.00 цагт Монголбанк “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аян зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг өөрийн байранд хийх гэж байна.
-Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо хамтран зохион байгуулах сайтуудын редакцийн удирдлага, сэтгүүлчдэд “Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт” сургалт 14.00 цагаас “Этүгэн” их сургуулийн 2-р байр, 107 тоот танхимд болно.
-16.00 цагт Гадаад харилцааны яаманд УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэй сайд, дэд сайд нар манай улсад айлчилж буй Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Австралийн Элчин сайдтай дугуй ширээний уулзалт хийнэ.