Холливуудын хамгийн сайхан хосуудын тэргүүн эгнээнд жагсдаг байсан Анжелина Жоли болон Брэд Питт нар өнгөрсөн 10-р сард салж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байсан юм. Тэдний салалтын шалтгааныг олон янзаар тайлбарлаж байсан ч баттай үнэн хариу одоог хүртэл гараагүй байгаа юм. Хосууд хэн хэн нь тойруу утгаар салах шалтгаанаа тайлбарласан ч тэдний дунд ямар нэгэн хууралт бий болсон уу? гэдгийг олон эх сурвалжууд нотлохыг эрмэлзэж байгаа билээ.
Харин саяхан жүжигчин Брэд Питтийн нэгэн дотны найз хэвлэлийнхэнд Анжелина Жолигийн талаарх бүх үнэнийг дэлгэсэн байна. Жоли бүсгүй нөхрөө чанга гараар барьж байсан гэнэ. Нөхрөө зураг авалтгүй зав чөлөөтэй үед нь дуртай зүйлсийг нь хийлгэхгүй, үүрэг даалгавруудыг ар араас нь өгдөг байсан аж. Аажимдаа Брэд маш их үүрэгт ажилтай болсноор найзуудтайгаа уулзахаа ч больсон гэв.
Жүжигчин эр ар гэрийн ажилдаа нухлагдсан гэрийн авгай шиг л болсон хэмээн www.celebuzz.com сайт онцолжээ. Жоли бүсгүй нөхрийнхөө найзуудад дургүй байсан учраас найзуудын холбоог таслахыг зориудаар хийсэн талаар Питтын ойрын найз “Тэр авгайнхаа атганд орчихсон байсан. Хэлсэн болгоныг нь хийдэг байлаа. Анжелина Брэдийн найзуудтай хамт байхыг хүсээгүй. Мань хүн ч түүний үгэнд ороод бидэнтэй харилцаа холбоогоо тасласан” хэмээн ярьжээ.
А.Хатангоо
Эх сурвалж: Zuv.mn