Өнөөдөр болох үйл явдлууд

487

14958002_10154269373543019_657705493_o

Корпорэйт зочид буудал III давхрын хурлын танхимд “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагааг танилцуулах, үр дүнг хэлэлцэх “Туршлага солилцох семинар” болно. Нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож үг хэлнэ. Холбоо барих утас : 94022022

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газраас баталсан дүрэм журмуудын хүрээнд Монгол улсад анхны Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын нээлт ШУТИС-д 09:30- 10:00 цагийн хооронд болно. Уг үйл ажиллагаанд ЭХЗХ-ны удирдлагууд болон Герман улсын элчин сайдын яамны төлөөлөгчид оролцоно. Холбогдох утас 91976677

09.30 цагаас

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний бага хурлыг енеедер зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, холбогдох яамдын мэргэжилтнүүд, Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно.

Эрдэм шинжилгээний хурал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын зааланд болно.

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болно.