ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ 509.9 тэрбум төгрөг боллоо

830

Санхүүгийн зохицуулах хороо нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2021 оны хоёрдугаар сарын 10 гэхэд 2.5 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гаргаад байгаа билээ. Энэ шийдвэрийн дагуу ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гэхэд багадаа 1.0 тэрбум төгрөгт хүргэх ёстой.
Үүний хүрээнд 2017 он гарсаар нийт 170 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 68.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Ингэснээр салбарын хэмжээгээр нийт хувь нийлүүлсэн хөрөнгө 509.9 тэрбум төгрөг боллоо. Өнгөрсөн оны эцэст энэ үзүүлэлт 440.5 тэрбум төгрөг байсан юм.
 Дээрх ББСБ-уудаас тав нь он гарсанаас хойш хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.0 тэрбум төгрөг буюу түүнээс дээш дүнд хүргэн нэмэгдүүлснээр тэдгээрийн 22.9 хувь нь зохих хэмжээнд хүрсэн болон давсан хөрөнгөтэй болоод байгаа юм.