Адриана Лима: Сайхан харагдах хамгийн чухал зүйл бол цэвэрхэн арьс

881

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Адриана Лима Испанийн “Harper Bazaar” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа сайхан харагдахын тулд юуг анхаарах талаар ярьсан байна. Тодруулбал, сахиусан тэнгэр маань “Бүх хүн давтагдашгүй. Хэрвээ чи хэн нэгнийг дуурайж, ижилхэн болох гэж оролдох тусам өөрийгөө алдаж буйтай ижил. Тиймээс өөрийнхөө давтагдашгүй байдлыг хэн нэгнийг дуурайхад зориулах хэрэггүй хэмээн зөвлөж байна. Миний бодлоор сайхан харагдахын тулд заавал өдөр бүр үнэтэй салоноор үйлчлүүлж, үсээ засуулах хэрэггүй. Ер нь сайхан харагдах хамгийн чухал энгийн зүйл бол цэвэрхэн арьс. Арьс цэвэрхэн бас булбарай байхад үсээ угаагаагүй, усанд ороогүй байсан ч сайхан харагддаг. Үсээ будаж, үнэтэй гоо сайхны бараа хэрэглэхээсээ илүүтэй арьсныхаа эрүүл мэндэд гойд анхаарлаа хандуулах нь зөв” хэмээжээ.