УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг эцэслэн баталснаар долоон төрлийн татварын хувь хэмжээ өсөх болж байгаа. Татварын хуулиуд хэзээнээс хэрэгжих талаарх мэдээллийг багцлан хүргэе.
ТАВДУГААР САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР: Хэрэгжих хугацаа 2017.05.01
1.5 сая төгрөгөөс дээш цалинд 5 хувийн татвар ногдуулна
Хөдөлмөр эрхэлж, татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд энэ татвар ногдоно
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО: Хэрэгжих хугацаа 2017.05.01
Хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна
ИМПОРТЫН ТАМХИ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01
Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.
АВТО МАШИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.05.01
Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.
Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.
Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ | (Төгрөгөөр) | ||
Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр) | ||||
0-3 жил | 4-6 жил | 7-9 жил | 10 ба түүнээс дээш жил | |
1500 ба түүнээс доош | 750.000 | 1.600.000 | 3.350.000 | 10.000.000 |
1501-2500 | 2.300.000 | 3.200.000 | 5.000.000 | 11.700.000 |
2501-3500 | 3.050.000 | 4.000.000 | 6.700.000 | 13.350.000 |
3501-4500 | 6.850.750 | 8.000.000 | 10.850.000 | 17.500.000 |
4501 ба түүнээс дээш | 14.210.000 | 27.200.000 | 39.150.000 | 65.975.000 |
Хоёр үе шаттай хэрэгжих татварын нэмэгдэл:
АВТО БЕНЗИН, ДТ-НИЙ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2017.07.01, 2017.10.01
Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ.
Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.
Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ-ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна.
ИРЭХ ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛЬ:
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ: Хэрэгжих хугацаа 2018.01.01
2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж
2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж
2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж
Нийт дүнгээрээ 5 нэгж
АРХИ, ТАМХИНЫ ОАТ: Хэрэгжих хугацаа: 2018.01.01
2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь
2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь
2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь