НЗДТГ-ын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулна

745

6f2b005aad5371f854004fdb6057948foriginalНийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Хэвлэл мэдээллийн төвийг Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд нээн ажиллуулахаар боллоо. Тус төв нь нийслэл хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний явц, үр дүн болон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шуурхай мэдээллээр хангах үүрэгтэй ажиллах юм.

Ингэснээр нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа бүхий л шийдвэр, хурлын үйл явц олон нийттэй нээлттэй, ил тод болох боломжтой болно. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн нээлт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 11:00 цагт болох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.