“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”
ОНӨААТҮГ -ын Үйлдвэрлэлийн албанаас төвийн зургаан дүүргийн замын тэмдэг, хайс хашлагыг арчилж цэвэрлэх ажлаа эрчимжүүлээд байна.
Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу 576, Чингисийн өргөн чөлөө дагуу 171, Баянзүрх дүүрэг Дандарбаатарын гудамжинд 52 ширхэг тэмдэг, Доржийн гудамжинд 64, Их Тойруугийн гудамж Баянбүрдээс 13 дугаар хороолол хүртэл 83 нийт 946 ширхэг тэмдэг арчилсан байна.
2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газар өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан цацруулагч хийж замын хайсанд суурилуулж байгаа бөгөөд “Бөмбөгөр” худалдааны төв, 17 дугаар сургуулиас 32-н тойрог, Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэлх замд нийт 1408 ширхэг цацруулагч суурилуулсан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.