Үндэсний цагаан толгойгоо латин үсэгт хөрвүүлэхэд бэлдэх даалгаврыг ерөнхийлөгч Нурсултан Назарбаев засгийн газартаа өгчээ.
Назарбаев “Эгемэн Казахстан” сонинд бичсэн нийтлэлдээ “2017 оны сүүлч гэхэд эрдэмтэд, олон нийтийн төлөөлөл хамтран Казах цагаан толгойн латин үсгийг боловсруулж дуусгах хэрэгтэй” гэснийг Интерфакс агентлаг уламжилсан байна.
Мөн 2018 оноос шинэ цагаан толгойг заах багш, боловсон хүчнийг бэлдэх, дунд сургуулийн сурах бичгийг хэвлэж гаргах тухай бичжээ. Ингэж хоёр жилийн хугацаанд бэлдсэний дараа латин үсэгт шилжих үйл явц эхлэх гэнэ.
Үүнээс гадна кирилл үсгээ латинтай зэрэгцүүлэн ашиглана гэдгийг Назарваев онцолсон байна. Казахстан улс 1940 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа араб бичгээс кирилл бичигт шилжиж байсан юм.
Эх сурвалж: Interfax.kza