Малайзын агаарын хөлгийг сүйрсэн шалтгаанаар нисгэгч нарын алдаа, террор, түүнийг өөр онгоцноос сөнөөсөн зэрэг хувилбаруудыг мөрдөн байцаагчид авч үзсэн байна.
“Украины зүүн хэсгийн Донецк мужийн нутагт 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр сүйрсэн Малайзын “Боинг 777″ онгоцыг агаараас хамгаалах системээр сөнөөсөн тухай Олон улсын мөрдөн байцаах комиссоос тогтоолоо” гэж уг албыг удирдаж буй Фрэд Вестербеке мэдэгдлээ.
Онгоц сүйрсэн шалтгааныг тодруулахаар ажилласан уг комиссынхон нисгэгчдийн алдаа байсан уу, террор уу, эсвэл өөр онгоцноос сөнөөсөн үү зэрэг хувилбаруудыг авч үзжээ.
Эхлээд тэд онгоцны ослыг азгүй тохиолдол эсвэл онгоцонд террор явуулсан гэсэн хоёр тохиолдлыг авч үзжээ. Дараа нь онгоцыг өөр онгоцноос сөнөөсөн гэх хуилбарыг нэмж судалсан байна. Мөнн Орос, Украины танилцуулсан радарын мэдээлэл, нисгэгч нарын диспетчерүүдтэй хийсэн ярилцлага зэрэгт судалгаа хийжээ. Ингээд мөрдөн байцаах комисс “Боинг 777 хөлгийг газраас сөнөөсөн” гэх дүгнэлт хүрчээ. Үүнийг Олон улсын мөрдөн байцаах комиссыг удирдсан Фрэд Вестербеке хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.
Сануулахад, Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч байсан Малазийн “боинг” 2014 оны долдугаар сарын 17-нд Донецк мужийн Снежное хотын орчим сүйрсэн юм. Оросын мэргэжилтнүүдийн хийсэн сүйрлийн загвараар агаарын хөлгийг Украины хүчнийхний хяналтад байсан “Зарощенское” суурин орчмоос “Бук” цогцолборын зенитийн удирдлагат 9М38 пуужингаар сөнөөсөн гэж үздэг.
Малайзын агаарын хөлгийн сүйрлийн мөрдөн байцаалтад өөрчлөлт гарахгүй байгаад Москва сэтгэл дундуур байна. “Голландын прокурорын илтгэл нэг талыг барьж, хэтэрхий улс төржсөн” хэмээн Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ. “Оросын тал энэ асуудалд эхнээс нь хамтран ажиллах санал тавьсныг хүлээж аваагүй. Мөн Украиныг мөрдөн байцаалтын гишүүн болгож, тэдэнд баримтыг гуйвуулах боломж олгосон” гэж Захаров ярьжээ. “Мөрдөн байцаалтын материалууд зөвхөн Украины хүчнийхний баримтад тулгуурласан байсан” гэдгийг тэр мөн мэдээлсэн байв.
“Бук” цогцолборыг үйлдвэрлэсэн Оросын “Алмаз-Антей” концерн уг ослыг шалгаж буй Олон улсын комиссын дүгнэлтэд шүүмжлэлтэй ханджээ. Тус концерн гурван удаа бодит туршилт хийсэн ба тэдний хийсэн дүгнэлтээр Украины хүчнийхний хяналтад байсан “Зарощенское” суурин орчмоос “Бук” цогцолборын зенитийн удирдлагат 9М38 пуужингаар агаарын хөлгийг сөнөөсөн гэгдэж байгаа ба концерний төлөөлөгч “Голландын групп дүгнэлтээ техникийн талаас нь баталгаажуулаагүй” гэж мэдэгджээ. Малайзийн онгоцны гэмтэл уг дүгнэлттэй нийцээгүйг тэд онцолсон байна.
БЭЛТГЭСЭН Ш.МЯГМАР