‘VICTORIA’S SECRET-2017’ МАРГААШ ОРОЙ ҮЗЭГЧДЭД ХҮРНЭ

518

Дэлхийн хамгийн алдартай Victoria’s secret шоу өнөөдөр /2017.11.28/ бүрэн эхээрээ америкийн телевизүүдээр гарах гэж байна. Харин монголын үзэгчдэд зориулан Star телевизийн хамт олон тус шоуг маргааш /2017.11.29/ орой 19 болон 22 цагуудад хүргэхээр бэлтгэлээ хангажээ. Шоуны үеэр Univision болон Skymedia компани нь ухраах болон нөхөн үзэх үйлчилгээг хязгаарлах юм байна.

Сонирхуулахад, Victoria’s secret загварын шоу дууссаны дараа Америкийн СBS телевиз гэрээ байгуулсан 190 орны телевизэд албан ёсоор тус шоуг цацах эрх олгодог ажээ.  Монгол Улсаас ‘Star’ телевиз Victoria’s secret загварын шоуг албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ монголын үзэгчдэд хүргэх эрхээ аваад байна.